
Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нь одоо “Тони Блэйр сан”-ийнхаа тэргүүнээр ажиллаж байгаа юм. Тэрбээр энэ сангийнхаа шугамаар эдийн засаг нь хүндэрсэн орон болон хөгжиж буй улсуудад зөвлөгөө өгдөг билээ. Энэ удаад ч манай улсын эдийн засгийн хүндрэлийн асуудлаар санаа бодлоо илэрхийлж түүнээс гарах арга замын талаар зөвлөгөө өгөх аж. “Тони Блэйр сан” нь өмнөх Засгийн газар буюу Ерөнхий сайд С.Батболдын үед Монголын Засгийн газарт хамтран ажиллах санал тавьж байсан бөгөөд өдгөө тус сангийн гурван төлөөлөгч Монголд ажиллаж байгаа юм.
Т.Хулан