
Г.Баярсайхан өмнө нь Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдож байсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй таарамж муутай байсан учраас ажлаасаа чөлөөлөгдсөн. Ийм байтал үүнд Д.Тэрбишдагва даргыг буруутгаж байгаа нь зохисгүй. Төрийн ажлыг урагшлуулахын тулд хэнийг ч байсан албан тушаалаас нь чөлөөлж л таарна, танил тал, намын хүн гээд хаацайлж сууж таарахгүй. Энэ бүхний учрыг мэдэх атлаа МАХН-ын удирдлагуудыг огцруулахгүй бол болохоо байлаа гэж мэдэгдэл хийж буй нь намын нэр хүндийг унагаж байна” гэсэн юм.
Мөн МАХН-ын дэргэдэх Анхдагчдын холбоо нь удирдлагуудынхаа болохгүйг хэлж засч залруулж, болж бүтэж байгааг нь дэмжиж зөвлөж ажиллахаар үүсгэн байгуулагдсан. Энэ зорилгоосоо зарим гишүүн буцаж, намын эсрэг ажиллагаа явуулахад чиглэж байна гэлээ.
Г.ДАРЬ