
Сайд болсоноосоо хойш хууль зүйн салбарт шинэчлэл хийхээр зүтгэж яваад Х.Тэмүүжингийн шинэчлэл хэтийдсэн эрх мэдэлтэй гэгддэг цагдаагийн удирдлагууд таалагдахгүй байгаа аж. “Магадгүй бодлогоо хамт боловсруулж, шинэтгэлээ хамтран хэрэгжүүлнэ гэх итгэл үнэмшилгүй хүнийг энэ газрын даргаар томилсон нь миний алдаа юм шиг байна. Цагдаагийн албаны тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын удирдлагуудын томилгоог шинээр хийж, албажуулах ёстой. Гэвч би Б.Билэгт гэдэг хүн дээр энэ томилгоог хийгээгүй. Мэдээж хэрэг, асуудлыг Засгийн газраар оруулж шийднэ” сайд хэлсэн нь үүнийг баталж байгаа юм. Тиймээс ч эрх мэдлээ алдахгүйн төлөө улайрсан хууль зүйн салбарынхан хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж Х.Тэмүүжин сайдыг хүртэл тагнаж чагнаад эхэлсэн бололтой. Асуудал цаашид л улам ч ээдрээтэй болж магадгүй нь ээ.