
Төрийн ордноо өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягын оролцох хоёр ч уулзалтын тов гарчээ. Эхэнд нь хэвлэлийнхэнтэй нээлттэй уулзан ярилцдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт А танхимд 12.30 цагаас болох бол үдээс хойш 15:00 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг баялаг бүтээгчид буюу бизнесийнхэнтэй уулзалт хийхээр болжээ. Өмнө нь ийм уулзалтыг шинэчлэлийн Засгийн газраас зохион байгуулж байсан ба бизнесийн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж буй энэхүү уулзалтад аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд идэвхитэй оролцож санал шүүмжээ хэлдэг юм.
Б.ЭНХ