Төрийн
албаны зөвлөл болон холбогдох ажлын хэсгийнхэн хуралдаж ГССҮТ-ийн захирлаар
А.Мөнхтайваныг томилох шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргаж ГССҮТ-ийн захирлын
үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд яг одоо А.Мөнхтайван
ажлаа хүлээж авахаар ГССҮТ-д очоод байна.
Гэвч Ц.Энхбаяр тамга, тэмдэгээ хүлээлгэж өгөхгүйгээр алга болсон гэж тус
эмнэлгийн эмч, ажилчид мэдээлж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Л.ХАЛИУ