“Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид жил бүр шинэ модерн балетаа үзэгчдийн хүртээл болгож буй. Тус театрын хамт олон энэ удаа “Бодлын үнэр” хэмээх модерн балетийг дөрөвдүгээр сарын 20-нд Соёлын төв өргөөнд үзэгчдийн хүртээл болгохоор зэхжээ. Уг тоглолт нь хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт дэлхийн алдарт сонгодог бүжгэн жүжгийн хэсгээс толилуулах бол хоёрдугаар хэсэг нь модерн балетаар үргэлжлэх юм.
Энэхүү тоглолтонд БНСУ-д уран бүтээлээ туурвиж буй балетийн жүжигчин Ц.Цолмонбуд оролцох юм. Харин тус балетийн бүжиг дэглээчээр БНСУ-ын бүжиг дэглээч Сун Ён Ил ажиллаж буй. “Бодлын үнэр” балетийн тайзыг нэлээд өвөрмөц байдлаар засаж байгаа бөгөөд үзэгчдэд тайзан дээр хэрхэн бороо оруулж, ус урсгаж болдгийг энэхүү тоглолтоор харуулах нь ээ.
Э.ТЭКҮ