
Английн “Манчестер Юнайтед” багийн хагас хамгаалагч Райан Гиггз “Аваргуудын лиг”-ийн шувтаргын шатанд тоглосон хамгийн ахмад хөлбөмбөгч болж, нэгэн дээд амжилтын эзэн боллоо. 1990 оноос хойш “Манчестер Юнайтед” багийн төлөө хүчин зүтгэж буй Уэльсийн Райан Гиггс “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд Грекийн “Олимпиакос” багийн эсрэг 40 нас 110 хоногтойдоо гараанд гарч тоглосон юм. Энэ тоглолтод “Манчестер Юнайтед” өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатай хожсон.
1987 онд “Манчестер Юнайтед”-ийн хүүхдийн багт ирж, 1990 оноос хойш хүчин зүтгэхдээ Райан Гиггз багийн төлөө 670 тоглолтод оролцож, 114 гоол оруулжээ. Өдгөө 40 настай Райан Гиггз “Манчестер Юнайтед” багтаа тоглогч-дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэж байгаа юм.
Б.БИЛЭГ