Оюутны шатрын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Оюутны шатрын аваргууд тодорлоо

Монголын оюутны улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний аваргууд тодорлоо. Энэ сарын 13-15-нд “Зууны шатар” клубт болсон тус тэмцээнд 15 их, дээд сургуулийн эрэгтэй, эмэгтэй тус тус 40 шатарчин оюун ухаанаа сорьжээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Д.Мөнгөнтуул /ШУТИС/ алт, Д.Янжинлхам /БХИС/ мөнгө, Ц.Мөнхчулуун /ҮБТДС/ хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдээс эхний гурван байрт У.Насанжаргал /МҮИС/, Ц.Лхагвасүрэн /Шихихутаг/, Ц.Батчулуун нар шалгарсан байна. Багийн нэгдсэн дүнгээр ҮБТДС /14 оноо/ тэргүүлж, ШУТИС болон БХИС-ийн тамирчид удаалжээ.

Оюутны аваргаас шалгарсан тамирчид ирэх наймдугаар сарын 18-24-нд Польшийн Катовице хотноо болох оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Дашрамд, оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн ширээний теннисний төрлөөр үргэлжлэх бөгөөд тэмцээн дөрөвдүгээр сарын 28, 29-нд “Оч” клубт болно.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж