Тархины үелзэл ба ухамсар

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Тархины үелзэл ба ухамсар

Бидний биеийн хэсэг бүр өөрийн
хэмнэлд хариу үйлдэл үзүүлдэг. Үүнтэй адилаар бидний тархи янз бүрийн цахилгаан
долгионуудыг ялгаруулдаг байна. Уншигч та бидний тархи цахилгаан гүйдэлтэй
байдаг гэдэгт итгэж байна уу? Мэдрэл судлалын шинжлэх ухаанд тархинд дараах
таван төрлийн долгион үүсдэг гэж үздэг. Үүнд:

 Бета,

·       Альфа,

·       Тета,

·       Дельта

·   Гамма зэрэг нэршил бүхий долгионы төрлүүд багтана. Заримдаа бид үүнийг
тархины үелзэл гэж нэрлэх нь бий.

Долгион бүр нь герц (Hz) гэх нэгжээр хэмжигдэх бөгөөд
өөр өөрийн гэсэн онцлогтой ба тархины идэвхжилийн янз бүрийн түвшин болон
ухамсрын түвшинг харуулдаг.


Дөрвөн
төрлийн долгионы төрөл ба нойрны давтамж /Зургийн анхааралтай ажиглаарай/

Бета (12-30Hz): Тархины бета долгион нь сэрүүн байх үетэй холбогддог бөгөөд энэ үед
анхаарал, логик сэтгэлгээ болон шүүмжлэлт эргэцүүлэл өндөр түвшинд хүрдэг. Өдөр
тутмын үйл ажиллагаагаа ба хөдөлмөрийн идэвхтэй үйл нь бета долгионыг ялгаруулж
байна гэсэн үг. Хэдийгээр өдөр тутмын амьдралыг үр дүнтэй болгоход чухал нөлөө
үзүүлдэг ч Бета-ийн түвшин өндөр байх нь стресс, түгшүүр мөн тайван бус байдлыг
илтгэнэ. Ихэнх хүмүүс сэрүүн байх үедээ Бета түвшинд үйл ажиллагаагаа явуулж
байгаагаас харахад стресс нь өнөө үед хамгийн нийтлэг эрүүл мэндийн асуудал
болсон байна. Бета – н дуу хоолой бол таны өөрийн шүүмж бөгөөд хэлбэлзэл нь
ихсэх тусам чанга болж, тайван бус болгодог.

Альфа (7.5-12Hz): Тархины альфа долгион гүн тайвшралын үед үүсдэг ба ихэвчлэн нүд аниастай
байдаг. Мөн мөрөөдөх үед үүсдэг. Хөнгөн бясалгалын үед бий болох салангид,
тайвширсан ухамсрын хэлбэр (Altered 
conscious) нь Альфа
долгионы шинж юм. Мөн түүнчлэн таны оюун ухааныг амжилт өөд программчилдаг тун
хэрэгтэй долгион. Альфа долгион нь төсөөлөл, уран сэтгэмж, ой тогтоолт,
суралцах болон төвлөрөлтийг нэмэгдүүлдэг. Энэ нь таны ухамсарт байдлын суурь
болдог бөгөөд ухамсаргүй рүү орох хаалга болж өгдөг. Жосе Силвагийн хөгжүүлсэн
Силва арга нь Альфа долгионы хүч дээр үндэслэж явагддаг.  Альфа-н дуу
хоолой бол таны зөн билэг бөгөөд 7,5
Hz рүү ойртох
тусам улам тод, гүнзгий болдог.

Тета (4-7.5Hz): Тета долгион нь гүн бясалгал болон хөнгөн нойрны үед үүсдэг ба РЕМ
(Нүдний хурдан хөдөлгөөнт үеийн нойрны товчлол) нойрсолтын зүүдлэх үеийг
хамруулдаг. Тета бол таны ухамсрын өмнөх вант улс юм.

үргэлжлэл: www.setgel.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж