Зарим ББСБ-д эрх олгов

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаа хийсэн бөгөөд хэд хэдэн бичил санхүүгийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгосон талаар албаныхан мэдээллээ.

Ээлжит хуралдаанаар үнэт цаасны, эрсдлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, даатгалын, бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна.

Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:

-Хорооны 2014 оны 37 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах,

-“Борнуур” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах,

-Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны горимд авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор батлав.

Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалтын хүрээнд:

-“Өмгөөллийн лэкслоси” ХХН, “Өмгөөллийн батбаяр энд партнерс” ХХН-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэх,

-“Оюу-Эрдэм аудит” ХХК, “Голденпэйж Аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

Даатгалын зохицуулалтын хүрээнд:

-“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-д даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

Бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд:

-Хорооны 2012 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах,

-“Шидэтхолбоо нуур” ХХК, “Хосмөнх инвест” ХХК, “Соёмбочуулган” ХХК, “Номтхас” ХХК, “Арвижихкапитал” ХХК-уудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,

-“Саршинэ интернэшнл ББСБ” ХХК-д гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгох,

-“Дорнын сэтгэшгүй” ХЗХ, “Эхлэл их наяд” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,

-“Оргих угтаал” ХЗХ, “Алтай хаан” ХЗХ, “Алдияр” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах,

-“Найдвартай хөгжил” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг тус тус гаргасан байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж