Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг боллоо

Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн Хэлтсээс эрхлэн аймгийн Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтэстэй хамтарч Орхон сумын Соёлын төвд зохион байгуулсан "Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь” сэдэвт өдөрлөг болов.

Уг өдөрлөгийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслүүд, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүргэх өдөрлөгт тус сумын 80 гаруй иргэн оролцлоо. Өдөрлөгийн үеэр аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд холбогдох сэдвээр мэдээлэл хийж сумын иргэдтэй санал солилцож зөвлөгөө өглөө. Тус сум нь 47,8 мянган га нутаг дэвсгэртэй, 957 өрх, 3000 гаруй хүн амтай, 37 мянган толгой малтай, Хараа, Орхон, Шарын гол, Ерөө голуудын ай савд оршиж найман мянга гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалж жилдээ 14-18 мянган тонн төмс, хүнсний ногоо хураан авч байгаа хүнсний ногоо голлож тариалдаг газар тариалангийн сум юм. Сумын хэмжээнд нийт 50 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн ихэнх нь газар тариалан эрхэлдэг байна.

Эх сурвалж: http://darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж