Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн арваннэг дэх өдөр буюу өнөөдрийн барилдаанд Их аварга Хакухо М.Даваажаргал Гоэйдог, Харумафүжи Д.Бямбадорж озэки Кисэносатог давснаар башёг нэг ч унаагүй тэргүүлж байна.
Ёкозуна цолны болзол сонсоод буй Какурюү М.Ананд Точиозанг давснаар арван даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн араас ганцаараа нэхэж явна. Түүний хувьд тэмцээний гурав дахь өдөр /03.11/ Окиноүмид ялагдсан. Озэки Кисэносато, Гоэйдо болон Таканохана А.Баасандорж нарын бөхчүүд тавин хувийн амжилтыг /8-3/ үзүүлээд байна.
Монголын бусад сумочдоос Кёкүтэнхо Н.Цэвэгням долоо, Азумару С.Тодбилэг тав, Торинофүжи Г.Ган-Эрдэнэ, Кагамио Б.Нанжид нар дөрвөн даваатай башёг үргэлжлүүлж байна.
Маргааш Хакухо М.Даваажаргал Кисэносато, Харумафүжи Д.Бямбадорж Какурюү М.Анандтай барилдана. Мөн найман даваатай яваа Гоэйдо Ёошиказэтэй, Таканохана А.Баасандорж Аминишикитэй оноолт таарчээ.
Ч.БОЛ