&#34Аз жаргалын өдөр&#34-ийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

&#34Аз жаргалын өдөр&#34-ийг тэмдэглэнэ

“Монголчуудаа аз жаргалтай амьдарцгаая” уриатай “Аз жаргалын өдөр”-ийг гуравдугаар сарын 20-нд тэмдэглэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаас эхлэн "Аз жаргалын өдөр" хэмээн тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг аж. Энэ өдөр улс орнууд зохих хэмжээнд боловсролын болон гэгээрүүлэх хөтөлбөр  зохион байгуулдаг  байна.

Харин "Аз жаргалын өдөр"-ийг Монгол Улсад "Аз жаргалын зам" төрийн бус байгууллага , “Зар мэдээ, сурталчилгаа" сонин хамтран тэмдэглэж, зорилтот ажлууд явуулж байна.

Тухайлбал, Замын цагдаагийн газар, Хот тохижилтын байгууллагатай хамтран  “Иргэн инээмсэглэж байна”, “Дуут дохио ашиглахгүй замын хөдөлгөөнд оролцоорой”, “Хотоо хайрлая, хог хаяхгүй байцгаая”,” Гэр бүлээрээ аз жаргалтай инээмсэглэж байна”, “Энэ өдөр халуун ам бүлээрээ оройн зоог барьцгаая" зэрэг санаачилгыг дэвшүүлээд байгаа аж.

Э.АРИУНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж