Та нарнаас хамгаалах тос түрхдэг үү?

Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

Та нарнаас хамгаалах тос түрхдэг үү?

via Эрүүл амьдралын хөтөч 


Нарнаас хамгаалах тос түрхэх нь арьсны хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг
гэж үздэг. Гэхдээ Монголын нөхцөлд бид арьсны хавдар тустлаа биеэ наранд шардаг
гэж бодохгүй байна. Нарнаас хамгаалах тос нь арьсанд Д аминдэм үүсэх процессийг
бууруулдаг. Та наранд гарахдаа түрхдэг бол тэр хирээр Д аминдэмийн нийлэгжилт
буурна. Д аминдэм нь зөвхөн ясны кальцийн шимэгдэлтийг сайжруулахаас гадна
дархлаа дэмжих, аутоиммун өвчнүүдээс сэргийлэх гэх мэт олон ач тустай байдаг
бөгөөд Монголд байгаа хүүхдүүдэд хийгдсэн судалгаанаас харахад бараг бүх
хүүхдийн цусны Д аминдэмийн түвшин хэвийнээс маш бага байсан. Тэгэхээр
хэдийгээр наранд хэт түлэгдтэлээ шарах нь буруу нь нарны хамгаалалт
түрхэлгүйгээр, ялангуяа бага насны хүүхдэд, наранд өдөр бүр 30 орчим минут биеэ
шарж байхыг хичээгээрэй.

Д аминдэмийн хэрэгцээний зөвхөн 30 орчим хувийг хоол хүнснээс авах ёстой гэж
үздэг. Тийм болохоор зуны цагт нарны хамгаалалттэй тос түрхэлгүй биеэ шарж, Д
аминдэмээ авч байгаарай. Хамгийн гол нь биеийн тодорхой хэсгүүдийг ил гаргасан
байх хэрэгтэй. Ингэснээр нарны хэт ягаан туяаны тусламжтайгаар арьсанд Д
аминдэм үүсэх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж