
“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХК боловсон хүчнээ бүрдүүлж эхэлсэн байна. Тодруулбал, Төрийн өмчийн хорооноос цогцолборын хувьцаат компанид захиргаа, удирдлага, дотоод хяналтын албаны дарга, стратеги төлөвлөлт, санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга, мэргэжилтнүүдийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлажээ. Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг гуравдугаар сарын 21-нийг хүртэл авах бөгөөд ийнхүү одооноос “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ын хувьцаат компанийн боловсон хүчнийг бүрдүүлж эхэлж байна.
Цогцолборын хувьд, 2013 оны төгсгөлөөр усны судалгааг дахин явуулж хангалттай хэмжээний ус байгааг тогтоосон. Одоогоор паркын бүтээн байгуулалтын судалгааны шатандаа байна. Зургадугаар сар гэхэд судалгааны ажилд дуусч, энэ жилдээ гэрээ хэлцлээ байгуулах бөгөөд 2018 оны эхээр барьж дуусгаж, ажиллуулах төлөвлөгөөтэй талаар албаныхан мэдээлж байсан юм.
У.БОЛОР