

Ардын намынхан нэг хэсэг Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжилийн сайд нараар туг тахих гэж оролдсон ч бүтэлгүйтсэн. Тэдний нэг биш бүр хоёр удаа суудлаас нь ховхлох саналыг Ардын намынхан УИХ-д өргөн барьсан ч эрх баричгид Сангийн сайд Ч.Улаан болон Эдийн засгийн хөгжилийн сайд Н.Батбаяр нарыг улаан цээжээрээ хамгаалж авч үлдэж чадсан юм. Яг л өмнөх парламентын үед Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг Ардын намынхан хэрхэн хамгаалж үлдээж байсан шиг гэх үү дээ. Гэхдээ тэр үед Д.Зоригт сайдыг огцруулах хүсэлтийг Ардын намынхан гурван ч удаа тавьж байсан юм.
Тэгвэл Ардын намынхнаас яаж дутах вэ гэж бодсон бололтой юм. Эдийн засгийн хөгжилийн сайд Н.Батбаяр болон Сангийн сайд Ч.Улаан нарыг дахин “оролдох”-оор шийджэээ. Гэхдээ энэ удаа зөвхөн дээрх хоёр сайдаас гадна Уул уурхайн сайд Д.Ганхуягийг овоо хараандаа аваад байгаа юм байна. Ард иргэд хийгээд эрдэмтэн мэргэд, эдийн засагчид эдийн засаг хямарсан шалтгааныг Уул уурхайн сайд Д.Ганхуяг Сангийн сайд Ч.Улаан Эдийн засгийн хөгжлийн сайд сайд Н.Батбаяр нарын буруу гэдэг онош тавсан аж. Тиймээс дээрх гурван эрхэмд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг Ардын намынхан дахин илэрхийлэх боллоо. Сангийн сайд Ч.Улаан иймэрхүү яриа гарах бүрт эзгүй байдаг нь энгийн үзэгдэл болсон мэт. Өмнө нь түүнийг огцруулах тухай асуудлыг хөндөх бүр тэр мөн л эзгүй байдаг байсан юм. Ч.Улаан сайд маргааш БНСУ-аас ирнэ. Тэрбээр БНСУ-ын Стратеги, сангийн сайд яам болон Үндэсний татварын газарт ажлын айлчлал хйиж байгаа билээ. Ардын намынхан МАХН-тай харьцах харилцаагаа бодсондоо ч юмуу иймэрхүү үйлдэл хийдэг байж болох юм. Учир нь Ардын намынхны ихэнх нь Сангийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг хөндөх дургуй байдаг ч Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг ярихад Сангийн сайдын асуудлыг хөндөхгүй байж болохгүй гэдэг үүднээс асуудалд ханддаг тухай эх сурвалж өгүүлсэн. Ямартай ч энэ удаа ч гэсэн Сангийн сайдын асуудлыг орхихгүйгээр шийдсэн бололтой.
Өнгрөсөн баасан гаригт болсон эдийн засгийн хэлэлцүүлгийн үеэр Ардын намын дарга М.Энхболд дээрх сайд нарыг хариуцлагагүй ажиллаж байгааг тэмдэглээд Монголын эдийн засгийн бодит байдлыг танилцуулж, арга хэмжээ авахгүй бол байдал улам хүндэрнэ гэдгийг анхуурлсан. УИХ дахь Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт ч энэ үеэр эрх баригч,сөрөг хүчин гэж ялгарахгүйгээр нэгэн санаагаар эдийн засгаа аврахыг уриалж, эдийн засгийн хямралыг хэрхэн үр дүнтэй давж туулах арга замыг эрэлхийлэх ажлын хэсэг байгуулахаар болсон билээ. Тэгэхээр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр дээрх гурван сайдыг огцруулах тухай асуудлыг оруулж ирэх нь тодорхой болоод байна.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин.