ОХУ-ыг “Их найм”-аас хасчээ

Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

ОХУ-ыг “Их найм”-аас хасчээ

Ерөнхийлөгч Владимир Путин Крымыг ОХУ-д нэгтгэх шийдвэр гаргасны дараа Кремлийг “Их найм” орны чуулга уулзалтаас хассан байна. Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын “Europe-1” радиогоор мэдэгдсэнээр “Бид “Их найм” гэж нэрлэгдсэн клубын чуулга уулзалтаас ОХУ-ыг хаслаа. Цаашид бид долуулаа хуралдаж байх болно” гэсэн аж. Өмнө нь “Их найм”-н орны ОХУ-аас бусад долоон улс ирэх зургадугаар сард Сочид болох чуулга уулзалтын бэлтгэл ажлыг зогсоосноо мэдэгдэж байсан билээ.

Үүний зэрэгцээ АНУ, Европын холбоо Крымыг Украинаас булаасны хариуд ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

                                                                        Эх сурвалж- “Reuters”
Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж