
“ВВС”-д мэдээлснээр ямар нэгэн таних тэмдэггүй автомашин хөлөглөсөн зэвсэгт этгээдүүд Симферопол дахь баазад ирж, автомат буугаар гал нээсэн аж. Халдлагын улмаас украины нэг бэлтгэл офицер амь үрэгдэж, ахмад, офицер цолтой хоёр хүн нь гэмтэж бэртсэн байна. Украины Засгийн газрын зүгээс халдлагад оросын талыг сэжиглэн буруутгажээ. Түүнчлэн халдалгатай холбоотойгоор Укрианы батлан хамгаалах албаны дарга бүслэлтэнд байгаа цэргүүдэд биеэ хамгаалах зорилгоор гал нээхийг зөвшөөрчээ. Халдлага ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт /III.17/ Крымын ард иргэдийн хүсэлтийн дагуу хойгийг ОХУ-д нэгтгэх зарлиг гаргасны дараа өдөр нь болсон юм.
Үүний зэрэгцээ Крымын асуудлаар “G7”-гийн орнууд болон Европын холбооны хамтарсан уулазлт ирэх долоо хоногт Гааг хотод болохоор товложээ.