Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнг Төрийн дээд одон медалиар шагнагдах болсон тухай тус хамтлагийн facebook хуудсанд мэдээлжээ.

Энэ талаар түүний ойр дотны хүмүүсээс лавлахад, үгүйсгэсэнгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар шагналаа гардаагүй байгаа болохоор шууд хариулт өгөхийг яарахгүй байгаа бололтой.

Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Зэвсэгт хүчний ой болон Наурызын баярыг тохиолдуулан ирэх баасан гаригт салбар салбарын шилдэг хүмүүст төрийн дээд одон медаль гардуулах юм.

Магадгүй энэ өдөр “Харанга”-ын фэнүүд хайрлаж, хүндэлж явдаг дуучнаа Төрд үнэлэгдэхийг харах биз ээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж