Гар урлалын үзэсгэлэн худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

Гар урлалын үзэсгэлэн худалдаа болно

Зорилтод бүлгийн эмэгтэйчүүдийн гар урлалын үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-нд Монголын Хүүхдийн ордонд болно.

Нийслэлийн
Нийгмийн Халамж Үйлчилгээний газраас өрх толгойлсон, хөгжлийн
бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Бүсгүйн
Урлан” 2014 үзэсгэлэн, худалдааг зохион байгуулахаар боллоо. Энэхүү
үзэсгэлэнд нийслэлийн зургаан  дүүргийн  30 гаруй эмэгтэйчүүд өөрсдийн
урласан бүтээлүүдээрээ оролцох юм.

 “БҮСГҮЙН УРЛАН 2014”
үзэсгэлэн худалдаа 2014 оны 03-р сарын 20-ны өдөр Монголын Хүүхдийн
Ордонд 11.00-17.00 цагийн хооронд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж