
Номын салбартаа тэргүүлэгч нэгэн дэлгүүрийн хүүхдийн гэсэн тодотголтой тасгийн тавиур дээр “Онигоо. Хүүхдэд зориулсан цуврал” гэсэн өнгө өнгийн хавтастай цуврал номууд худалдаалагдаж байна. А.Наранбаатар гэдэг хүн эмхтгэж, “Шидэт өнгө” компанийн хэвлэх үйлдвэрт энэ цувралыг хэвлэжээ. 48 нүүр бүхий А5 хэмжээтэй энэ номны үнэ 1000 төгрөг. Лав дөрвөн цуврал хэвлэгдсэн бололтой. Энэ цувралд юу бичсэн байгааг товчхон үзүүлье. Дашрамд дурьдахад хүүхэд байтугай том хүн ч энэ онигоо гэж нэрлэсэн хуулан бичлэгүүдээс ичиж үхмээр санагдана. Гэвч нэгэнт энэ ном редактор, хэвлэх үйлдвэрийн ямар ч хяналтаар оролгүйгээр эрхээ аваад хэвлэгдчихсэн номын тавиур дээр зарагдаж байгаагаас хойш хуулж бичихдээ бид ичсэнгүй.
Нэг. Болжмор: Би бөөлжмөөр байна
“Болжмор баавгайгийн төрсөн өдөрт очиж нэлээн согтжээ. Тэгээд би бөөлжмөөр байна гэж орилж гарчээ”, Баавгай тайвшруулж 100 татуулав. Болжмор дахиад л Би бөөлжмөөр байна гэж орилов. Баавгай: Би болжмор гэдгийг чинь мэднэ гээд ахин 100 татуулав. Болжмор: Би бөөлжмөөр байна шүү дээ гэж уйлж гарсан гэнэ”
Хоёр: Төмсгөн дээрээ хэвтчихээд залхуу хүрээд байна
“Гурван муур хэн нь залхуугаа ярилцана. Нэгдүгээр муур: Манай эзэн хулгана бариад ирэхэд би идэхээс залхуу хүрдэг”. 2-р муур: Манай эзэн хиам аваад ирж байхад би амаа ангайж идэхээс залхуу хүрдэг. 3-р муур: Та нар өчигдөр миний хашгирахыг сонссон уу. Сонссон. Тэр чинь би төмсгөн дээрээ хэвтчихээд босохоос залхуу хүрээд байсан юм”
Гурав: Агсам тавьдаг нь манайд байна
Хүүхдэд зориулсан онигооны хоёрдахь цувралд орсон онигоо. “Шавхай тарьдаг нь манайд байна, шал угаадаг нь танайд байна, урж тасддаг нь манайд байна, умайлгаж оёдог нь танайд байна, агсам тавьдаг нь манайд байна, аргадаж унтуулдаг нь танайд байна, хувааж иддэг нь танайд байна, гадуур тэнэдэг нь манайд байна, ганихарч хүлээдэг нь танайд байна, энэ хоёрыг нийлүүлбэл элит биш ч гэсэн, эгэл гэр бүл болох бус уу”.
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.