Наркологийн төвөөс зөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Наркологийн төвөөс зөвлөж байна

Өнөөдөр эр цэргийн баярын өдөр. Гэсэн ч монголчууд бид энэ өдрийг эрчүүдийн баяр хэмээн тэмдэглэж заншсан.

Энэ жил эрчүүдийн эрүүл мэндийг онцлон анхаарч байна. Эмэгтэйчүүдтэй харьцуулвал эрчүүд маань эрүүл мэндийн шалтгаанаар эрт хорвоог орхиж байгаа статистик байдаг. Энэ хүрээнд Наркологийн төвийн эмч нар эрчүүдэд дараах зөвлөгөөг өгч байна.

Нойргүйдэлтэй хэрхэн тэмцэх вэ?

Нойр гэж юу вэ?

Хүний биеийн зориудын хөдөлгөөний булчин болон мэдрэхүйн эрхтэн дарангуйлагдаж, төв мэдрэлийн тогтолцооны жам ёсны бүтэн саатал юм. Нойр бол наснаас хамаарч харилцан адилгүй байдаг байхад хувь хүний сэтгэцийн чанарын онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг. Нойр бол хүний биед хоол ундтай нэгэн адил хэрэгтэй зүйл юм.

Тухайлбал нойр наснаас хамаарч хэрхэн өөрчлөгддөгийг харуулбал

Нас

Нойрсох
хэрэгцээтэй цаг

Сургуулийн өмнөх насны хүүхэд  /3-5 нас/

11-13 цаг

Сургуулийн насны хүүхэд /5-10 нас/

10-11 цаг

Өсвөр насныхан /10-17 нас/

8-9 цаг

Насанд хүрэгсэд

7-9 цаг



Нойрны хүний биед гүйцэтгэх үүрэг

Хүний биеийн дотор эрхтэний болон мэдрэлийн тогтолцооны өвчнөөс хамгаалдаг
Биеийн өдөр тутам гүйцэтгэх ажлыг хэвийн явуулах шаардлагатай эрчмээр хангадаг

Нойрны сэтгэцийн эрүүл мэндэд гүйцэтгэх үүрэг

Насанд хүрсэн хүн хоногт 7 цагаас багагүй унтаж амарсан нөхцөлд сэтгэл санаа тайван, өөдрөг, ажил үйлс бүтэмжтэй байх нөхцөл хангаддаг
Өдрийн турш бухимдахгүй, ажил дээрээ дарамт багатай байдаг
Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайжирдаг
Сэтгэцийн өвчин тусах, сэдрэхээс сэргийлэх
Амьдралдаа шийдвэр гаргах чадвар сайжирна      
 
Нойргүйдэл гэж юу вэ?

Бие болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгааны улмаас нойрсох болон унтаж амрах боломжгүй болохыг нойргүйдэл гэнэ.

Нойргүйдлийн шалтгаан олон янз байдаг. Үүнд:

Сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс

Ажил дээрээ бухимдалтай, хэт ачаалалтай байх
Архи хэтрүүлэн хэрэглэх, ганцаардал, сэтгэцийн эмгэг тусах, хэт их идэх эсвэл өлсөх
Төв мэдрэлийн тогтолцоог сэргээх үйлдэлтэй цай, ундаа хэрэглэх
Тамхи их татах, хоол идэх
Унтахын өмнө сэтгэл санаанд хүндээр нөлөөлөх кино үзэх

Бие махбодийн хүчин зүйлс


Бие махбодийн өвчнүүд

Орчны хүчин зүйлс

Унтаж амрах орчин нь тав тухгүй байх /дуу чимээ ихтэй орчин, хэт халуун болон хүйтэн өрөө/

Нойргүйдлийн үед илрэх шинж тэмдэг

  • Бие тамирдаж ядрана
  • Унтаж амраагүй мэт бие нозоорно
  • Анхаарал төвлөрөлт болон ой тогтоолт буурна
  • Сэтгэл санаа бухимдалтай болно
  • Тухайн өдрийн төлөвлөсөн ажил бүтэмжгүй мэт сэтгэгдэл төрнө
  • Ажил хийх дур сонирхол буурах


Нойргүйдэлтэй удаан явахад дараах эрсдэлтэй. Үүнд:

  • Уур уцаартай, мартамхай болно
  • Өөртөө шүүмжлэлтэй хандах чадвар буурна
  • Солиорох болон сэтгэцийн бусад эмгэгт  өртөнө
  • Дархлалын тогтолцоо буурч халдварт өвчинд өртөмхий болно, чихрийн шижин тусах
  • Зүрхний эмгэгтэй болон архаг өвдөлттэй болох
  • Таргалах
  • Биеийн бодисын солилцооны хэм алдагдах
  • Осол аваарт өртөх магадлал ихсэх


Нойргүйдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

  • Унтахын өмнө төв мэдрэлийн тогтолцоог сэргээх үйлдэлтэй өтгөн цай, коко кола ундаа, кофе зэргээс татгалзах
  • Сэтгэл санааг хөөргөх, эмээлгэх сэдэвтэй кино үзэхгүй байх
  • Архи хэтрүүлэн хэрэглэдэг зуршилтай бол архинаас гарах эмчилгээнд хамрагдах
  • Биеийн архаг эмгэгтэй бол эмчлүүлэх
  • Амьсгалын дасгал хийх


Амьсгалын дасгал хийх аргачлал

  1. Амьсгалаа хамраараа удаан авна /2-4 секунд/
  2. Амьсгалаа удаан түгжинэ /2 сек/
  3. Амьсгалаа амараа аажим гаргана /2 сек/


Нойргүйдлийг эмчлэх

Хэрэв та дээрх зөвлөгөөг дагаад нойр сайжрахгүй бол эмчээс зөвлөгөө авж, эмчлүүлж болно.  Нойргүйдэл бол эмчлэгддэг өвчин юм.

Нойргүйдлийг голдуу биед дасал үүсгэхгүй эмчийн заавраар эмэн болон сэтгэл засал эмчилгээгээр эмчилдэг.

Стресс тайлах энгийн аргуудаас

Аливаа нэг тааламжгүй цочруулын нөлөө үзүүлэхэд хүний биеийн болон сэтгэцийн байдал тавгүй болохыг стрессд өртөх гэнэ.

Бидний өдөр тутмын амьдралд стрессүүд байнга тохиолдож байх нь хэвийн зүйл бөгөөд, зарим талаараа биднийг урагшлуулагч хүчин зүйл болох нь ч бий. Гэвч удаан хугацаанд стрессээ тайлахгүй яваад байх юм бол бие болон сэтгэцийн олон өвчнийг үүсгэх, сэдрээх үндэс болдогийг дэлхийн сэтгэцийн эмч нар тогтоожээ. Иймд стрессээс сэргийлэх энгийн дасгалыг хийж хэвшүүлэх нь их тустай байдаг. Үүнд:

Энэхүү дасгал нь стресс тайлах нэгэн энгийн арга юм. Стресс тайлах дасгалыг хийх гэж буй хүн эхлээд баруун эрхий хуруугаараа хамрын баруун нүхний хажуу талд дарж хамрын зүүн нүхээр тайван, гүнзгий хийгээд удаан амьсгаа авна. Дараа нь баруун эрхий хуруугаа хамрын нүхний баруун хажуугаас холдуулж баруун долоовор хуруугаараа зүүн нүхний хажуу талд дарж хамрын баруун нүхээр амьсгаагаа удаан гаргана.

Үүний дараа амьсгаагаа гаргасан хамрын баруун нүхээр удаан гүнзгий амьсгаа авна. Амьсгаа авч дуусмагц долоовор хуруугаа хамрын зүүн нүхний хажуу талаас холдуулж баруун эрхий хуруугаараа хамрын баруун нүхний хажуу талд дарж хамрын зүүн нүхээр амьсгаагаа удаан гаргана. Ийм арга техникээр амьсгаагаа гаргасан хамрын нүхээр амьсгаа авах хэлбэрээр хамрын хоёр нүхээр сэлгүүлэн амьсгална.

Архины дур дарах, архи зохихгүй болгох
эмийг хэрхэн хэрэглэх талаар

Архины хамааралтай хүмүүсийн эмчилгээнд зарим үед архины дур дарах эмээр эмчлэх шаардлага тулгардаг. Энэ үед сэтгэцийн эмчийн зөвлөгөөг авч байж эмийн эмчилгээг уух шаардлагатай байдаг. 

Монголд архины дур дарах, архи зохихгүй болгох зорилгоор манайд КОЛМЕ

Эмийн хэлбэр: Дуслаар, усаар даруулж, нухаж ууж хэрэглэх хуурай эм зэргээр хэрэглэдэг   

Эмийн эмчилгээний бүлэг: 
Архины хамааралтай хүний архи уухгай байлгах, уух дурыг дарах нөлөөг үзүүлнэ

 Хэрэглэх заалт:
Наркологийн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Харьяа дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтанд үзүүлж, ууж байх шаардлагатай.  сэтгэцийн эмчийн заалтаар, жороор олгогдоно.

Хориглох заалт: зүрхний, амьсгалын замын, бөөрний үйл ажиллагаа буурах эмгэгүүд, элэгний хүнд өвчнүүд, жирэмсэн болон хөхүүл үед, бэлдмэлд хувь хүний мэдрэг байх зэргийг эмчийн тодорхойлсноор

Хэрэглэх арга, тун:
 Өвчтөнийг сайн үзэж шинжилсний дараа хувь хүнд үүсч болох үр дагаврыг тооцсоны үндсэн дээр сэтгэцийн эмч  эмчилгээний тунг эмчлүүлэгчдэд тохируулсан тунгаар эмчилгээг явуулна.

Архинд үзүүлэх урвал: 
Архитай хамт хэрэглэсэн тохиолдолд гаж нөлөө илэрнэ. Архи агуулсан зарим эмийн бэлдмэл болон хүнсний бүтээгдэхүүнд урвал үүсч болох талтай. Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан үйлчлэх: Колмег метронидазол, изониазид, фенотоин болон архинд үзүүлэх урвалыг ихэсгэж болох бусад альдегид дегидрогеназын дарангуйлагч бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Архины дур дарах, архи зохихгүй болгох бусад эмүүдийг хэрэглэснээс хойш 10-с дээш хоног завсарласны дараа колмег хэрэглэх хэрэгтэй.

Хадгалах нөхцөл:
 Гэрлээс хамгаалагдсан, хүүхэд хүрэхээргүй газарт 250С –ээс дээшгүй хэмд хадгална.

Хадгалах хугацаа: 2 жил. Хайрцаган дээр заагдсан хүчинтэй байх хугацаа нь хэтэрсэн бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

Эмийг ууснаар гарах үр дүн

Энэ эмийг ууснаар архи бодогдохгүй болно
Архины дур дарагдана
Эм ууж байх үед архи, пиво, вино, газтай ундаа зэргийг хэрэглэх үед бие махбодийн олон эрхтэнд хортой нөлөө үзүүлнэ

Эх сурвалж: http://narkology.ub.gov.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж