24 жилийн алдаа оноог дэнсэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

24 жилийн алдаа оноог дэнсэлжээ

Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/-аас 14 хоног тутам зохион явуулдаг  ээлжит хэлэлцүүлэг боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Г.Уянга нар оролцож,  УИХ-ын  гишүүн Н.Батцэрэг  “24 жил алдаa- оноо”  сэдвээр илтгэл тавьсан юм.  Уг илтгэлд өнгөрсөн 24 жилийн хувьд манай улсын юунд алдаж, юунд онов гэдгийг Монголын бүх цаг үеийн түүх болон дэлхийн хэмжээний үйл явдлуудтай холбон тайлбарласан байна.    

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл оролцогчдын дунд коммунизмын үеийн алдаа оноо болон империализм одоогийн капитализмын саарал талыг харьцуулж, үндэсний үзлээр засагласнаар бий болох гэрэл гэгээтэй талуудын  талаар хэлэлцүүлэг өрнүүлж, олон шинэлэг  санааг дэвшүүлжээ. Тус намаас зохион байгуулах дараагийн хэлэлцүүлэг энэ сарын 28-ны өдөр болох ажээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж