Хөшөөнд цэцэг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалахын сайд, дэд сайд нар болон ЗХЖШ-ын дарга, бусад удирдлагууд оролцсон юм. ЗХЖШ-ын удирдлагууд эх орныхоо төлөө амь бие хайргүй зүтгэж өнөөгийн сайхан цагтай учруулсан баатарлаг жанжин Ж.Лхагвасүрэн, Л.Дандар баатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.

Эр цэргийн баярын өдрийг угтан Батлан хамгаалах яамнаас өчигдөр хүндэтгэлийн цугларалт хийсэн юм. Цугларалтад Зэвсэгт хүчний нийт офицер, ахлагч, түрүүч байлдагчдын төлөөлөл болон ахмад дайчид оролцсон байна.


 Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж