Нийслэл хот бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Нийслэл хот бонд гаргана

Нийслэлийн Засаг даргын тамгын газар Дэлхийн банктай хамтран  “Бонд-санхүүгийн шинэ эх үүсвэр: боломж ба шийдэх асуудал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагууд, Дэлхийн банкны албаныхан оролцсон бөгөөд энэ үеэр нийслэл хот анх удаа бонд гаргахаар төлөвлөснийг дуулгасан юм. Бонд гаргах асуудлыг бодит ажил хэрэг болгохоор НЗДТГ Дэлхийн банктай нэг жилийн хугацаанд хамтран ажиллажээ. Хотыг хөгжүүлэхийн тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас бүрэн хараат байх нь учир дутагдалтай тул бонд гаргахаар болсоныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэлэлцүүлгийн үеэр онцлоод, бэлтгэл ажлыг хийж дуусч буй талаар хэлсэн юм.

Бонд гаргахын тулд эхлээд нийслэл хотын зээлжих эрхийн хэмжээг тодорхойлох шаардлагатай бөгөөд зээлжих зэрэглэл тогтоодог олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах ажээ. Үүний дараагаар Засгийн газарт асуудлыг танилцуулж, хэлэлцүүлэх юм байна. Одоогоор бондын хэмжээг бүрэн тогтоогоогүй ч амжилттай болвол эдийн засгийн эргэлтэд хурдан ордог үйлдвэрлэлийн төслийг түлхүү санхүүжүүлэх ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж