Д.Болд хаусаа гурван тэрбумаар үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Д.Болд хаусаа гурван тэрбумаар үнэлжээ

Төрийн соёрхолт  дуучин П.Болд хаусаа зарахаар Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид хандаад байгаа аж. Тэднийх Зайсанд байрлах "Грийн хаус" хотхонд амьдардаг юм байна. Монголдоо тансаг зэрэглэлд ордог тус хотхонд манай нэртэй улстөрчид болоод урлаг соёлынхон амьдардаг бөгөөд голдуу  МАН-ынхан, тухайлбал Т.Бадамжунай, Э.Мөнх-Очир, Б.Батзориг нар амьдардаг аж. Мөн аварга А.Сүхбатынх дуучин Д.Болдынхтой хаяа залгаа оршдог гэнэ лээ. Гаднаа усан оргилуур, сүүдрэвч, цэцэрлэгтэй, хүүхдийн тоглоомын талбайтай тус хотхонд байрлах хаусаа Д.Болд гурван тэрбумаар үнэлж байгаа гэсэн.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж