
Харин Даланжаргалан сумын малчин Л.Сүрэн-Ухны дөрвөн хонь, малчин С.Ухны 20 хонь доголж халуурсан дуудлагын дагуу сумын МЭҮТ-ийн эмч үзэж цусны дээж авч аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид ирүүлснийг шинжилгээнд явуулжээ. Их хэт сумын Д.Энхжаргал, Даланжаргалан сумын иргэн Л.Сүрэн-Ухнын хонь, ямаа, үхрээс нийт 45 цусны дээж авч, энэ сарын 12-нд УМЭАЦТЛ-т шинжилгээнд явуулжээ. Гэтэл малчин Ч.Батсуурийн хоёр хонь, нэг ямаа, Даланжаргалан сумын малчин Л.Сүрэн-Ухны гурван хонинд малын шүлхий өвчин илэрсэн байна.
Тиймээс гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг тус сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт аймгийн Онцгой комисс үүрэг болгожээ.