Монголын хоккейчид эхний ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Монголын хоккейчид эхний ялалтаа авлаа

Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Challenge Cup” тэмцээнд Монгол Улсын шигшээ баг Хонконгийн багийг 9:2-ийн харьцаагаар ялалт байгуулаад байна. 

Хоккейн хөгжлөөр дундаж түвшинд ордог орнууд оролцдог “Challenge Cup” тэмцээн энэ сарын 16-22-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо болж байна. Тэмцээнд Тайвань, Хонконг, Кувейт, Тайланд, Монгол Улс болон АНЭУ-ын зургаан баг оролцож буй.

Монгол Улсын шигшээ баг эхний тоглолтоо тэмцээний эхний өдөр (03.16) өнгөрсөн жилийн аварга Тайваны багийн эсрэг хийж, 3-10-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Харин хоёр дахь тоглолтоо өчигдөр (03.17) Хонконгийн эсрэг хийж 9:2-ийн харьцаагаар ялалт байгуулснаар эхний хожлоо аваад байна. Монгол Улсын шигшээ баг маргааш Кувейтийн багтай тоглох юм. Кувейтийн багийн хувьд АНЭУ, Тайландын багуудад хожигдоод байна.

Монголын багийн хуваарийг танилцуулья:

03.16 Монгол -Тайвань (3-10)

03.17 Хонконг- Монгол (2-9)

03.19 Монгол – Кувейт

03.20 Тайланд -Монгол

03.22 АНЭУ – Монгол

 
Сануулахад,
Монголын хоккейн шигшээ баг өнгөрсөн жил Тайландын Бангкок хотноо болсон “Challenge cup 2013” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Манай хоккейчид хэсэгтээ Энэтхэгийг 20:0, Макаог 6:1, Сингапурыг 3:2-ын харьцаатай хожсон бол Хонконгт 3:7-ийн харьцаагаар ялагдсанаар хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар хагас шигшээд талбайн эзэн Тайландын багтай тоглож, 5:4-ийн харьцаагаар ялалт байгуулснаар, мөнгөн медалийн төлөө дахин Хонконгийн багт 3:4-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Хүрэл медалийн шийдвэрлэх тоглолтод Кувейтийн багийг 11:0-ийн харьцаагаар ялалт байгуулснаар мөсөн талбайн спортод нэгэн шинэ амжилтыг гаргасан. Монгол Улсын хоккейн шигшээ баг ийнхүү гурав дахь удаагаа оролцохдоо /2009, 2010, 2013/ анхны медиалаа хүртсэн сайхан амжилтыг үзүүлсэн.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж