
Их хэмжээний газрын тос ачиж, Ливиэс зугтаасан салан тусгаарлагчдын барьцааны “Morning Glory” хөлгийг АНУ-ын тэнгисийн цэргийнхэн хараандаа авчээ. Гэхдээ АНУ-ын тэнгисийн цэргийн зүгээс тус хөлөгтэй холбоотойгоор Ливийн эрх баригчдийн шийдвэр гарсан нөхцөлд ямар нэгэн арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Киприйн өмнөд хэсгийн далайд хөвж буй Ливийн салан тусгаалагчдын барьцааны хөлөг өнгөрсөн долоо хоногт Сидра боомтоор дамжин Ливиэс зугтсан юм. Түүнчлэн Хойд Солонгосын далбаан дор хууль бусаар газрын тос зээвэрлэж буй “Morning Glory” хөлгийг Пхеньянтай холбоогүй гэдгийг тус улсын албаныхан мэдэгджээ.
Ливийн зүүн хэсгийн газрын тосны ордуудыг эзлээд буй салан тусгаарлагчид Хойд Солонгосын далбаатай “Morning Glory” газрын тос зөөгч хөлгийг ашиглан өнгөрсөн мягмар гаригт /III.11/ 234 мянган баррель түүхий эдийг гадагш тээвэрлэн авч одсон юм. Үүний дараа Ливийн тэнгисийн цэргийн хөлгүүд Хойд Солонгосын далбаатай усан онгоцны араас нэхсэн боловч цаг агаарын шалтгаанаар гүйцэж чадалгүй буцсан билээ.
Үүний зэрэгцээ салан тусгаарлагчдын гарт орсон Хойд Солонгосын далбаатай газрын тос зөөгч хөлгийг зугтаалгасан хэргийн хариуцлагын улмаас Ливийн Ерөнхий сайд Али Зейдан суудлаасаа огцорсон юм.