Өнгөрсөн 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн тооллогоор нийт 52 байршилд 15309 га газрыг бүртгэж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэхээр байршил, байр зүйн зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх ажлыг хотын захиргаанаас эхлүүлээд байгаа. Гэхдээ эдгээр газрыг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан судлах, нийслэлийн төлөвлөгөөт байршил орсон эсэхийг шалгаж, газар өмчлүүлэх юм. 2013 оны тавдугаар сарын 30-аас хойш шилжин ирсэн иргэдэд эдгээр 52 байршилд газар өмчлүүлэхгүй юм байна.
О.САР