Янжинлхамууд минь эрчүүдээ хааяа ч болов хайрла

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Янжинлхамууд минь эрчүүдээ хааяа ч болов хайрла

Сүүлийн үед Монголд эрэгтэйчүүдийг маань гутаасан, доромжилсон, араатан мэтээр нийгэмд сурталчилсан, эрэгтэй хүн бидэнд хэрэггүй, дан эмэгтэйчүүд амьдарч болоод байх мэтээр телевиз, сонин, сэтгүүл, сайт гээд бүхий л мэдээллийн хэрэгслээр эмэгтэй хүн тэнд тэгж доромжлуулж, зодуулж гэнэ, тэнд тэгж эрх нь зөрчигдөж гэнэ гэхээс эрэгтэй хүн, эрэгтэй хүүхэд ээждээ, эхнэртээ, эгчдээ зодуулж эрх нь зөрчигдөж байгаа тухай огт хөндөж ярихгүй байна. Эрчүүдээ өмөөрч дорвитойхон үг хэлчих хүн энэ олон ухаантай, чадалтай эрчүүд дундаас олдохгүй болж. С.Эрдэнэ сайд хамтын тэтгэврийн тухай хууль батлах тухай ярихдаа эрчүүдийг нэг сулхан өмөөрөөд өнгөрч байсан. “Тэтгэврийн настангуудын 70-80 хувь нь эмэгтэйчүүд, үлдсэн 20-30 хувийг л эрчүүд эзэлж байна. Энэ бол аюулын харанга дэлдэж байгаагийн тод жишээ. Эрэгтэй хүнд төр засгийн бодлого дутагдаж байна. Нас баралтын статистикаас харахад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн насны зөрүү 10 жилээс давсан байна. Хүнд, хортой нөхцөлд ихэвчлэн эрчүүд ажиллаж, наснаасаа эор хорвоог орхиж байна шүү” гэж ярьж байсан.

Энэ бол үнэн түүх. Хүнд хэцүү бүх л хөдөлмөрт эрчүүд зүтгэж, арай гэж тэтгэвэрт гараад 2-3 жил болоод нөгөө ертөнц рүү яваад өгдөг болж. Ижилхэн 50 настай гэр бүлийн хоёр явж байхад аав охин шиг ялгаатай харагдах тохиолдол зөндөө. Эмэгтэй хүн багаасаа биедээ арчаатай хандаж сурсан, юу ууж, идвэл биед нь шингэцтэй сайн, мөн ямар бүтээгдэхүүн биед шингэж муутай хор болдгийг бие биентэйгээ зөвлөөд хэрэглээд сурсан. Биед нь ямар нэг зовиур мэдэгдэнгүүт түргэн үзүүлээд эм тариагаа авч, яг цаг цагаар нь эмчилгээгээ хийлгээд, эрүүл саруул урт наслаад явдаг болж. Харин монгол эрчүүд эсрэгээрээ. Өвдөж зовиурлаад байхад гүрийгээд, ямар ч хамаагүй өвчин намдаах эм тариа хэрэглээд яваад байдаг. Бүүр болохоо байсан, өвчин нь эцсийн шатандаа хүрээд ирэхээрээ нэг үзүүлж харуулдаг боловч нэгэнт өвчин нь даамжраадэдгээхэд хэцүү болсон байдаг. Юу ч хамаагүй идэж, хэдэн өдрөөр ч хамаагүй архи, пиво ууна, гоёж гангалахыг бараг мэдэхгүй, 40-өөс дээш насны эрчүүд шинэ хувцас бараг авдаггүй, жилдээ нэг дээл хийлгэж өмсөөд л болчихно. Эхнэр нь тогос шиг ганган, залуухан, харин нөхөр нь хажууд нь жолооч нь гэж харагдахаар хачин хайш яаш хувцастай, хөгшин харагддаг гэр бүл Монголд цөөнгүй байна.

Азийн цаашлаад дэлхийн улс орнуудтай харьцуулахад манай Монгол эмэгтэйчүүд эрчүүдээс илүү юу гэхээс дутахгүй эрх чөлөөтэй амьдардаг шиг санагддаг. Япон, Өмнөд Солонгос гээд Азийн өндөр хөгжилтэй орнуудын эмэгтэйчүүдийн эрх хаагдмал шинжтэй. Арабын орны эмэгтэйчүүди бүүр ярилтгүй. Тэд хөөрхий хүн болсон хойно задгай энгэртэй хувцас даашинз өмсөхийг, хааяа найзуудтайгаа дарс уун суухыг мөрөөддөг л байж таараа. Энэ эрхээ хамгаалахаар тэмцэж, шоу, мөнгө хийж байгаа эмэгтэйчүүд тэнд нэг сар амьдарч үзвэл өөрсдийгөө ямар их их, бүүр хэтэрхий их эрх чөлөөтэй байгааг ойлгох байх даа. Гэхдээ бүгд тэгж эрхээ хамгаалахаар зүвж зүдэрсэнээ гайхаад тэмцээд яваад байна уу гэвэл тйим биш шүү. Монгол эмэгтэйчүүдийн, эрчүүдийн ч ялгаагүй 70 гаруй хувь нь буюу 10 эмэгтэйн 7-8 нь өөрсдийнх нэрийг бариад Монголын эмэгтэйчүүд дарлуулж, зовж байна, нийт эмэгтэйчүүдийн нэрийн өмнөөс гэх мэтчилэн ярьж тэмцээд яваад байгааг сонсоо ч үгүй, тоогоо ч үгүй. Тэд хань ижил үр хүүхдээ халамжилж, настан буурлуудаа хүндлэн асарч, хэдийгээр зарим нэг нь яюуу хэцүү амьдарч байгаа ч илүү дутуу бодох юмгүй сэтгэл хангалуун, халуун ам бүлээрээ ажиллаж, амьдарч байна. Нилээдгүй эмэгтэй хань, үр хүүхдээ халамжлахаас илүү өөрийгөө нэгд тавьж, бусдын гэр бүлийг үймүүлж, үр хүүхдийг өнчрүүлж, төрсөн үрээ өвөл гадаа амбаарт цоожлон хөлдөөн хохироож, төрсөн эхийгээ гулууз модоор зодсоор алж, хэвлий дэх 2-7 сартай ургаа Хятадад очин цөөхөн хэдэн юаниар аборт хийлгэн зарж, мэргэжлийн залилан, улс дамнасан том том хулгайн хэргүүд үйлдэж, амар хялбар аргаар мөнгө олохоор олноороо биеэ үнэлж, гадаадын иргэдтэй сууж, харийн нутгийг зорьж /үүнийгээ монгол эрчүүд бүгдээрээ архичин, олхиогүй, царай муутай, арчаагүй, мөнгөгүй, зоддог, дарамталдаг гэдэг хэдхэн үгээр тайлбарладаг/, нөхрөө шөнө унтаж байхад нь эсвэл өөрийгөө хамгаалах чадваргүй согтуу үед нь сүхээр, хутгаар, олсоор, үгүй бол хоолонд нь хор хийж зүйл дуусгадаг. Үүний тайлбар маш амархан. Нөхөр нь дарамталж, зоддог байсан болохоор тэсэхгүй цааш нь харуулчлаа гэдэг. Ихэнх шүүгч эмэгтэй хүн байдгийг та нар мэднэ. Эмэгтэйчүүдэд аль болох хөнгөн ял өгөөд явуулдаг. Энэ мэтчилэн жигшиж зэвүүцэхээр, бичихэд хүртэл үзэгний үзүүр хальтирхаар, бүүр үнэн рэж үү гэж гайхахаар, дотор хүйт оргиж, бие арзаймаар хэргүүдийг тэд хийжээ.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, нийт эмэгтэйчүүд, нийт эрэгтэйчүүд, төрийн болон ТББ-ууд та бүхэн монгол эрчүүддээ анхаарал   хандуулах цаг иржээ. Тэдний дуу хоолойг сонсч, сэтгэлийн үгийг нь чагнаж, нэг талыг барьсан туйлширсан үзэлтэй эмэгтэяүүдийг хазаарлаж, монгол эр хүний төлөө чангахан дуугарч, эрх чөлөө, эрүүл мэнд боловсрол нь анхаарах цаг болсон байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та энэ Монгол улсын аав нь. Охидууд чинь танд болсон болоогүй хов зөөсөөр, охидуудаа өмөөрч хөвгүүддээ хатуухан шийтгэхээ амлаад байх шиг байна. Хөвгүүд чинь хэлж яоьж өөрсдийгөө өмөөрөхдөө ч маруухан улс шүү дээ. Мартын наймныг угтаж хичнээн ч их, яасан ч дуусдаггүй, зөвхөн нэг талыг барьсан эрчүүдийг буруутгасан хурал цуглаан, семинар, шагналууд хөврөв. Гуравдугаар сарын 6-наас эхэлсэн эрх чөлөөгөө эдэлж буй эмэгтэйчүүдийн хавтгайрсан архидалт Монгол орон даяар 15-16-нийг хүртэл үргэлжилсээр. Эмэгтэйчүүдийн эмнэлэг, гоо сайхны газрууд, дэлгүүрүүд, эмэгтэйчүүд, охидуудын эрхийг хамгаалах нэртэй төрийн болон ТББ-ууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Харин эсрэгээрээ эрэгтэй хүний эмнэлэг, гоо сайхны газар, эрчүүдийн эрхийг хамгаалах байгууллага Монголд хэд байдаг бол. Ичмээр тоо гарах байх. Ажил, гэр бүл аз жаргалтай, өнгөтэй өөдтэй байх нь гэрийн эзэгтэйгээс бүрэн хамаардаг. Шинээр гэр бүл болж бжй хосуудад төрөөс нэг сарын сургалт зохион байгуулдаг болоосой. Гэрийн эзэгтэй хань тжтл, үр хүүхдээ хатан ухаанаар хайрлаж, гэрийн эзэн хаан ухаанаар гэр бүлээ авч явахад суралцахад бага хугацаа ч ядахдаа ерөнхий ойлголттой болно. Би дөрвөн хүүтэй хүн, тэднийхээ ирээдүйд санаа зовж байна. Хүчирхийллийн эсрэг шинэ хууль хэлэлцүүлэхээр өргөн барьж байгааг та бид сонссон. Миний сонссоноор бүхэлдээ энэ хууль нэг талыг барьсан, батлагдахаар олон гэр бүл салж, олон эрчүүд хүчирхийлэгч нэрээр шоронгийн хаалга татаж, олон хүүхэд өнчрөх болно. Эрчүүдийг үзэн ядаад, муу муухай үгээр муулж буй эмэгтэйчүүдэд хэлэхэд та эцэгтэй, ахтай, өвөөтэй, эрэгтэй дүүтэй, эрэгтэй хүүхэдтэй байж таараа. Харгис гэмт хэргүүдийг цөхөрсөн хүмүүс эрэгтэй, эмэгтэй гэлтгүй л үйлдэж байна. Бүү туйлшраач, муулаад байгаа эрчүүд чинь цаг нь ирэхээр эх орныхоо төлөө алтан амиа хайрлахгүй өгч чадна. Тэд чинь хүүхэд шиг гэнэн цайлган байдаг юм. Өнөөгийн энэ хэцүү нийгэмд асар их ачааг нуруундаа үүрэн, өөрийн биеийг хайрлахгүй таны төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж байна. Эрчүүд минь олноороо ажилгүй болж, архинд орж, цагаасаа өмнө өвчинд баригдан, хэнд ч гомдоллохгүй нөгөө ертөнцийг зорьсоор байна.

Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдүүл
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
    Дээл бүсэн гоёлтой
    Дээрээ малгай хиймортой
    Андынхаа дэргэд цовоожиж
    Аавынхаа харцанд томоождог
    Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг
    Янжинлхам минь оршоо
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг гүн гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юм
    Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр
    Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах вэ
    Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
    Хальтирсан газар нь тэдэнд чинь бүсгүйн хайр нөмөр болдог юм
    Өөрийг чинь ээж болгосон хүний дээд юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ
 
Эрчүүдийг хааяа ч болов хайрлаач.

Zebee.sumber@yahoo.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж