Олон улсын хүмүүлэгийн байгууллагаас 5-р сарын 8-ны өдрийг “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэдэг. Ядарсан зүдэрсэн нэгэндээ тус дэм болж сэтгэл зүрхээрээ хамтдаа байдаг энэ ариун үйлсийн төлөө дэлхийн хүн бүр нэгддэг сайхан уламжлалыг бий болгосон билээ. Энэ сайхан үйлсэд манай улс ч мөн адил нэгдэн орсон юм. Үүний нэг илрэл нь Засгийн газраас анх удаа Хүмүүлэнгийн өдрийг энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлж нийгмийн зорилтод бүлгийн хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлж, мэдээ мэдээллээр хангах ажлыг өрнүүлэх зорилгоор 150-р тогтоолыг батлан гаргасан юм. Энэ тогтоолын хүрээнд БЗД-ийн Улаанзагалмайн нийгэмлэгээс Гацуурт тосгоны 20-р хорооны зорилтод бүлгийн иргэдийг хамруулсан “Хүмүүлэгийн үйлст хамтдаа” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Улаанзагалмайн нийгэмлэгийн тэргүүн Б.Төмөрбаатар болон дүүргийн тамгын газрын дарга Д.Баатарням мөн “Олон нийтэд тулгуурласан халамж үйлчилгээ” төслийг хэрэгжүүлэгч багийхан хүрэлцэн ирж иргэдтэйгээ баяраа хуваалцахын зэрэгцээ гарын бэлгийг гардуулан өгсөн юм.