
Тэмцээний нээлтэнд, Монголын Бадминтоны Холбооны нарийн бичгийн дарга Л.Зулбаатар, Дархан “JCI” танхимын тэргүүн Г.Алтантуяа, “Дархан-Од” бадминтоны Холбооны дэд ерөнхийлөгч Д.Уртнасан, аймгийн Спорт, Аялал Жуулчлалын Газрын дарга О.Банзрагч болон “Токио-2020” олимпид оролцох эрх авсан тамирчин Б.Хувьтөгөлдөр, М.Батдаваа, Э.Сумъяасүрэн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзол хангасан Б.Намуунзул нар оролцлоо.
Тэмцээний дүнгээр охидын бага насны ганцаарчилсан төрөлд, “Од” сургуулийн сурагч Д.Хэрлэн, 15-р сургуулийн Н.Буянзаяа, 1-р сургуулийн Г.Мөнхгэрэл нар, хөвгүүдээс “Од” сургуулийн сурагч Б.Мэндбаяр, 1-р сургуулийн С.Хосбаяр, Монгол-Турк сургуулийн Б.Тэмүүжин нар тэргүүллээ. Ахлах насны ганцаарчилсан төрөлд охидуудаас, “Од” цогцолборын сурагч Э.Отгонтүлхүүр, 1-р сургуулийн Г.Алтантуяа, хөвгүүдээс “Од” цогцолборын сурагч З.Төгөлдөр, 15-р сургуулийн Н.Бат-Эрдэнэ нар түрүүллээ.
Ө.РАГЧААСҮРЭН