Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө

Өнөөдөр "Монгол цэргийн өдөр". Монгол Улсад зэвсэгт хүчин байгуулагдсаны 93 жилийн ой тохиож байгаа бөгөөд 11:40 цагаас Д.Сүхбаатарын хөшөөнд Батлан хамгаалах яамны удирдлагууд болон ахмад дайчид цэцэг өргөх аж. Мөн 12.30 цагаас Монголын зэвсэг хүчний салбрат ажиллаж байгаа, байсан шилгүүддээ шагнал гардуулж, Дуурь бүсгийн эрдмийн теартр 14.00 цагаас "Монгол цэргийн өдөр" Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, ахмад дайчид, энхийг сахиулагчдын төлөөлөл оролцох гэнэ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж