Нүүрстөрөгч ялгаруулдаггүй скүүтэр бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Нүүрстөрөгч ялгаруулдаггүй скүүтэр бүтээлээ

Энэ долоо хоногт Японы “Honda Motor” компани хамгийн сүүлд үйлдвэрлэсэн цахилгаан скүүтэр моторт дугуйг танилцууллаа. Уг бүтээгдэхүүнийг нь пизза хүргэх үйлчилгээ гэх мэт бизнесийн байгууллагууд өргөнөөр сонирхох болно гэж төлөвлөж байгаа юм байна. “EV-neo” нь литиум-ион баттерейтей, 50сс багтаамжтай хөдөлгүүртэй, цагт 30 хүртэл км/цаг хурдалж чадах бөгөөд нэг удаа бүрэн цэнэглээд 30 хүртэл км явах боломжтой. Баттерейг нь хурдан цэнэглэж болох бөгөөд 20 минутын дотор баттерейныхаа цэнэгний 80 хүртэл хувийг авч чадна. Харин ердийн цахилгааны шугаманд залгаж цэнэглэж байгаа бол дөрвөн цагт бүрэн цэнэглэгдэх болно гэж “Honda Motor” компани танилцуулсан.

Уг моторт дугуйгаа Honda Motor “чимээгүй, цэвэрхэн, нүүрс-төрөгч багатай нийгэм бүтээхэд оруулж буй хувь нэмэр” гэж тодорхойлсон. Энэ оны арванхоёрдугаар сараас эхлээд моторт дугуйнуудаа Японы компаниудад лизингээр олгож эхлэх болно гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн бөгөөд харин ямар үнэтэй байх талаар мэдээлэл хийгээгүй. “Уг моторт дугуйгаар ойрхон зайд аялах зэрэг хувийн хэрэгцээг хангах болно. Гэвч бид яваандаа бизнесийн зорилгоор ашиглаж болох, илүү хол явдаг моторт дугуй үйлдвэрлэх болно” гэж нэмж тодруулсан. Моторт дугуйг олон улсын зах зээлд яаж нийлүүлэх талаар ямар нэг төлөвлөгөө танилцуулаагүй байна. Японы “Honda Motor” компани тэг-нүүрстөрөгчийн ялгаруулалттай машины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Японы “Toyota motor” компанийн “Prius” загвар бараг бүтэн жилийн турш Японд борлуулалтаараа тэргүүлж байгаа. Харин “Nissan” автомашиний компани энэ оны сүүлээр “Leaf” хэмээх цахилгаан автомашин гаргахаар төлөвлөж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж