
Жиргээчид нийслэлийн иргэдэд тарааж байгаа хогны уут тараах мөнгөөр эмнэлэг барих санаачлагыг гаргаад буй. Тэгвэл өчигдрийн жиргээчид хамгийн чухал сэдэв нь “Хогны уутны мөнгөөр төрөх эмнэлэг барих” санаачлага байлаа. Энэ санаачлагыг хамгийн их дэмжиж, хамгийн олон шэйр хийсэн байв. Unurbayar @UnurbayarG "Хогны уутны мөнгөөр хүүхдийн эмнэлэг барья" аян эхэллээ.Нэгдээрэй залуусаа.10000 хүн нэгдвэл асуудлыг авч үзнэ гэж хотын удирдлага мэдэгдэв” гэсэн энэхүү жиргээ хамгийн их хандалттай жиргээгээр тодроод буй.
Яг энэ үйл явдалтай зэрэгцэн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлаа танилцуулсан юм. Энэ үеэр нийслэлийн удирдлагууд хогны уутны төсөв нэмэгдсэн шалтгаан нь нийслэлийн өрхийн тоо нэмэгдсэнтэй холбоотой гэж мэдээлсэн ч жиргээчдийн бухимдлыг хүргэв. Тэр ч бүү хэл хотын удирдлагуудын зүгээс уут тараах ажлаа цаашид ч үргэлжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Дэлхийн бусад орны жишгийн дагуу хогны уутыг тараах бөгөөд цаашид ч тараах ажлаа эрчимжүүлнэ гэж хотын удирдлагууд хэлжээ. 2013 оны аравдугаар сараас 2014 оны нэгдүгээр улирлын хугацаанд 317 мянга 131 өрхөд 33,3 сая ширхэг хогны уут үйлдвэрлэхэд 3,1 тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгвэл энэ онд хогны уут дахин өөрчлөгдөж, 335 мянган өрхөд тараагдах бөгөөд 2014 оны дөрөвдүгээр сараас он дуустал буюу есөн сарын хугацаанд тараах уутанд 4,5 тэрбум төгрөг зарцуулах гэсэн шүү. Энэ талаар жиргээчид,
-Unurbayar @UnurbayarG ШӨХТГ-ын дарга О.Магнай "Хогны уутны мөнгөөр хүүхдийн эмнэлэг барья" жиргээчдийн санаачилгыг дэмжиж нэгдлээ. Баярлалаа
-М.Ганпүрэв @ganpurev yamar aalz ni ene ikh mungiig uutand tusuwluud bgaan
-Гэрэл цохиогүй хүн @Enkh_Amar_emch хvvхдийн эмнэлэг болон терех эмнэлэг нэн хэрэгтэй байна да
-Dr. Jagaa @NCCofMongolia 200 хүүхдийн гайгүй тоног төхөөрөмжтэй эмнэлэг барихад багадаа 75сая $ болно гэж бнлэ
Мөн өчигдөр /II.17/ жиргээч эрчүүдийн нэрлэснээр битүүний өдөр байсан тул цэргийн баярын талаархи онцлог байсан юм. Мөн цэргийн баяртай холбоотой хөгжилтэй зүйр үг ч жиргээчид зохиогоод амжсан байсан шүү.
-Э.ОДБАЯР @1206mn Охид бvсгvйчvvд маань Монгол эрчvvддээ халуун дулаан vгээ хайрлаад эхэллээ. Ганц едер овоошд, дандаа л архичин арчаагvйг нь гайхаж бдаг…
-Chimeg @chimeg4 Харамч бүсгүйчүүдийн хувьд цэргийн баяр, халамжтай бүсгүйдийн хувьд цэргийн баяр
-Ц.Эрдэнэбат @Erdenebatts Хүүхнүүд.ихэнх нь эрчүүд ээ магтан муулаад бна уу даа…өнөөдөр чинь энчдоо юу билээ…хихихи
Жиргээчдийн өнөөдрийн хамгийн халуун сэдэв 4,5 тэрбум төгрөгийн хогны уут байлаа. Үүнийг нийслэлийн удирдлагуудын мөнгө идэх арга гэж харах хүмүүс олон байсан юм. Тиймээс ч жиргээчдийн дунд энэ мөнгөөр эмнэлэг барих аян эхэлсэн. Мөн цэргийн баярын өдрийн өмнөх өдөр бүсгүйчүүдээсээ магтаалын үг сонссон эрчүүд зэргийг болжморууд онцоллоо. Өнөөдөр Монгол Улсад зэвсэгт хүчин үүссэний 93 жилийн ой буюу эр цэргийн баяр тохионо. Цэнхэр болжморууд юуг онцлох бол.