
Чингэлтэй дүүргийн нутаг Хайлаастад байрлаж байсан “Гал үндэстэн” холбооны гишүүд болох морь унасан иргэд Сүхбаатарын талбай руу нэвтрэхийг завдсан байна. Нийт зургаан иргэн 14 морьтой тус дүүргийн нутаг 17 дугаар сургуулийн орчмоор хот руу орохоор явж байхад нь Цагдаагийн алба хаагчид зогсоож, шалгаснаар тэдгээр иргэдийн гурав нь архи хэтрүүлэн хэрэглэснийг тогтоосон байна. Цагдаагийн алба хаагчдийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн морьтой иргэд дахин бидний хэлж заншсанаар IV дэлгүүрийн орчмоор нэвтрэхийг завдахад саатуулж, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон холбооны өмгөөлөгч Дашдэлгэрт хүлээлгэж өгчээ. Өчигдөр морьтой иргэдийн 22-ийн товчоогоор гаргасан байна.
Н.Түвшин