
“ПАРЛАМЕНТ 76” энэ удаа уншигчдынхаа дунд УИХ-ын гишүүдийн санаачлан, өргөн барихаар бэлтгэж буй хуулийн төслөөр хэлэлцүүлэг явуулахаар та бүхний саналыг хүлээж авахаар боллоо. Уншигчдаас хамгийн олон санал авсан хуулийн төслөөр www.news.mn сайт онлайн хэлэлцүүлэг явуулж, эрхэм гишүүдэд танилцуулах болно. Та энэхүү мэдээллийн “Сэтгэгдэл бичих” хэсэгт болон info@news.mn хаягаар хэлэлцүүлэгт санал болгох хуулийн төслийн нэрийг бичиж илгээнэ үү.
Дашрамд дурьдахад, “ПАРЛАМЕНТ 76” мэдээллийн төслийн хүрээнд холбогдох чиглэлийн хүмүүс бидэнтэй хууль сурталчлах чиглэлд хамтран ажиллаж, технологийн давуу талууд дээр суурилсан www.parliament.news.mn салбар сайтаар дамжуулан уншигчдад нэгдсэн мэдээллийг өгөх болсон нь амжилттай талаа харуулж байгааг онцлоход таатай байна. Парламентаас гаргаж буй бодлого, шийдвэр, ажлын тайлангийн архив, улстөрчид уншигч хоорондын амьд харилцаа болж эхлээд байгаа parliament.news.mn сайттай та ч бас амжиж холбогдоорой.