Итали теннисчин Индиан Уэллст түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Итали теннисчин Индиан Уэллст түрүүлэв

Италийн Флавиа Феннетта

АНУ-ын Индиан Уэллсын  Indian Wells Tennis Garden-д болсон BNP Parisbas Open тэмцээнд Италийн теннисчин Флавиа Феннетта(20) түрүүллээ.

5,9 сая ам.долларын шагналын сантай BNP Parisbas Open тэмцээний шигшээд хоёрт эрэмбэлэгдсэн Польшийн Агнешка Радваньска, Италийн Флавиа Феннетта нар шалгараад байсан. Шигшээ тоглолт өнгөрөгч бямба гаригт /03.15/ болж, 6:2, 6:1-ийн харьцаагаар Феннетта ялалт байгуулжээ. Тэмцээнд 20-д эрэмбэлэгдсэн 32 настай Итали теннисчний хувьд хагас шигшээд тэмцээнийг тэргүүлэн тоглосон БНХАУ-ын Ли Наг буулган авч, шигшээд шалгарсан. Тэрээр тус тэмцээнд түрүүлснээр нэг сая ам.доллар хүртэж, чансааны 1000 оноо хүртжээ. Мөн WTA 21-с 12-руу дэвшсэн байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж