&#34Алтан хонх&#34 тэмцээнийг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

&#34Алтан хонх&#34 тэмцээнийг зохион байгуулав

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2014.03.17

– Баруун-Урт сумын 3-р бүрэн дунд сургууль удахгүй болох Үнсгэлжин 2014 наадмыг угтан наадмын эхний шатыг сургууль дээрээ зохион явууллаа. Монголжингоо 2014 нэртэйгээр явагдсан загварын тэмцээнд тус сургуулийн ахлах ангийн загвар өмсөгч охид хөвгүүд, загвар зохион бүтээгчид өөрсдийн гараар урласан гоёлын болон авангард загварын хувцасыг үзэгчдэд танилцууллаа.

– Боловсролыг дэмжих жилийн аяны хүрээнд Баруун-Урт сумын 4- сургуулиас Аймгийн ЗДТГ, албад агентлаг, Баруун-Урт сумын ЗДТГ ажилтан албан хаагчдын дунд Алтан хонх тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээнд 12 байгууллагын 50 гаруй албан хаагчид оролцсоноос Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн Цогдэлгэр тэргүүллээ.

– Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой газар байдаг. Гэтэл өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч боловсон хүчний хүрэлцээ, чанар, тоног төхөөрөмж муугаас иргэд өрхийн эмнэлэгт итгэх итгэлээ алдаж өвдсөн даруйдаа АНЭ-ийг зорихыг боддог. Энэ байдал нь АНЭ-т хамгийн их ачааллыг үүрүүлж байна.

Эх сурвалж: BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж