
Үүний үр дүнд Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжсэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийн төсөлд оролцсон санхүүгийн зуучлагч зургаан байгууллага болон дэд зээл авсан 70 гаруй аж ахуйн нэгжээс 306.2 сая төгрөг хандивлажээ.
Мөн Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал” барих төслийн хэрэгжүүлэх нэгж, Сангийн яамны хүрээнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй долоон төслийн хэрэгжүүлэх нэгжээс 8.4 сая төгрөг цугларсан байна.
Ийнхүү Сангийн яамны гаргасан уриалгын дагуу тус улсын тусламжийн төслийг хэрэгжүүлэгч нэгжүүдээс нийт 314.6 сая төгрөг хандивласныг Сангийн яамнаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагад мэдэгдэж, тус байгууллагын хандив хүлээн авах дансанд шилжүүлсэн байна.