
Сүхбаатар дүүргийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн сурагчид өнгөрсөн бямба гаригт Монгол цэргийн музейд зочилж, “Дайчин түүхээр аялахуй” сургалт зохион байгуулжээ. Харааны бэрхшээлтэй хүүхдийн танин мэдэхүй, хөгжил төлөвшлийг дэмжих, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зорилгоор музейн үзмэрийн тайлбарыг брайль үсэгт шилжүүлсэн байна. Тус музейн үзмэрээс гадна сургалтын гарын авлага, аудио тайлбарыг ч хараагүй иргэдэд ойлгомжтой энгийн болгосон байна. Монгол цэргийн музей Монголдоо анх удаа музейн тайлбарыг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсэгт шилжүүлж байгаагийн дээр зарим үзмэр, эд өлгийг хүрч тэмтрэх боломж олгох гэнэ.
Д.ЦЭЦ