Улсын наадамд нэг удаа төрүүлсэн бөх байр, машины мялаалгад дарагддаг. Тэгвэл Монголын урлагийн тогоонд насаараа чанагдаж, олон арван уран бүтээлчийг өөрийн гараараа бэлтгэсэн, сонгодог урлагийг монголчуудад таниулах, хөгжүүлэхэд багагүй хувь нэмрээ оруулж яваа Ардын жүжигчин Г.Хайдав орох оронгүй ядруухан амьдарч яваа талаараа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан. Түүний нэвтрүүлгийг үзсэн монголчууд Ардын жүжигчнийг захын наймаачнаас дор амьдарч яваад халаглаж байсан билээ. Тэгвэл саяхан түүнд нэгэн компаниас шинэ байрны түлхүүр гардуулсан байна. Энэхүү бэлэг гэнэтийн сюрпириз болж чадсан бөгөөд Ардын жүжигчин Г.Хайдав баярласандаа нүднээсээ нулимс унагасан гэнэ лээ.
О.САР