
Японы Засгийн газар Крымд өчигдөр /III.16/ явагдсан бүх нийтийн санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Сугагийн өнөөдөр /III.17/ мэдэгдлээ. Япон улсын зүгээс Крымын хойгийг Украинаас салж, ОХУ-ын харъяанд нэгдэхийг хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна үүний хариуд Кремлийн эсрэг хориг арга хэмжээ авахаа анхааруулжээ. Япон нь Крымын асуудлаар эдийн засгаар тэргүүлэгч долоон орны “G7” байгууллагатай ОХУ-ын хамтын ажиллагааны эсрэг хориг авахаа мэдэгдсэн байна.
Крымд ням гарагт явагдсан бүх нийтийн санал асуулгын үр дүнд оролцогчдын 95.5 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэн билээ. Энэ дагуу өнөөдөр /III.17/ Крымын захирагчид ОХУ-д нэгдэх хүсэлтээ албан ёсоор Кремльд танилцуулах юм.
Б.АНХТУЯАЭх сурвалж: “Reuters”