Паралимпийн наадам өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Паралимпийн наадам өндөрлөлөө

ОХУ-ын Сочи
хотноо гуравдугаар сарын 7-нд нээлтээ хийсэн 2014 оны паралимпийн наадам
өндөрлөлөө. 2014 оны Сочийн  XI паралимпийн наадамд 45 орны 1650 гаруй пара
тамирчид спортын таван т
өрөлд 72 багц медалийн
т
өлөө өрсөлдлөө. Манай улсаас 2014 оны
Сочийн паралимпад Монголын багийн ахлагчаар Монголын паралимпийн хорооны дэд ер
өнхийлөгч Д.Сүрэнхорлоо, дасгалжуулагч
Ж.Дашдондог, техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, тамирчин Б.Ганболд,
хэвлэл мэдээллийн т
өлөөлөгчөөр МҮОНТ-ийн сурвалжлагч Д.Батжаргал гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Манай
тамирчин Б.Ганболд г
үйлтийн цанын LW6 босоо ангилалд /гарны бэртэл/ оролцлоо. Түүний хувьд цанын төрлөөр гуравдугаар сарын 10-нд
1000 метрийн ойрын зайд
14 дүгээр байрт, 12-нд 10 км-ийн сонгомол техникийн төрөлд 25, 16-нд буюу хаалтын өдөр 20 км-ийн тэших техникээр 31 дүгээр байрт шалгарлаа.

2014 оны
паралимпийн наадмыг 30 алт, 28 м
өнгө, 22 хүрэл медаль хүртсэн ОХУ илт давуу медалийн тоо, чанараар тэргүүллээ. Харин есөн алт, таван мөнгө, нэг хүрэл медальтай Герман улс хоёрдугаар байрт, долоон алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн Канадын баг тамирчид гуравдугаар байрт шалгарлаа.

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж