Иймд цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэж буй иргэд аж ахуй нэгж байгууллагууд дараах баримт бичгийг дарааллын дагуу бүрдүүлж 2014 оны 4-р сарын 15 хүртэл хугацаанд Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд ирж бүртгүүлнэ үү.
1.Галын аюулгүй байдлын дүгнэлт:
2.Эрүүл ахуйн, ажлын байрны дүгнэлт:
3.Цагдаагийн байгууллагын санал:
/Дээрх дүгнэлт, саналыг дарааллын дагуу гаргуулах шаардлагатайг анхаарна уу/
4.Аж ахуйн нэгж бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар.
5.Бүртгүүлэх өргөдөл.
6.Харилцаа холбооны зохицуулах хорооны бүртгэлийн маягт.
7.Цахим тоглоомын жагсаалт.
8.Бүртгэлийн хураамж төлсөн баримт.
/Бүртгэлийн маягт, цахим тоглоомын жагсаалт, бүртгүүлэх өргөдлийн загварыг www.crc.gov.mn сайтаас татаж авна уу./
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар-14201, Сүхбаатарын гудамж-13 Бага тойруу, 6-р Хороо, Метро бизнес төв. А-корпус 5 давхар.
Утас: 304257, 304258 Факс: 327720, 366040
Веб сайт: www.crc.gov.mn,
И-мэйл хаяг: info@crc.gov.mn
ЖИЧ: Хөдөө орон нутагт цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчид мөн дээрх дарааллын дагуу баримт материалыг бүрдүүлж Аймгийн засаг даргын тамгын газартаа хандана уу.