
Санхүүгийн зохицуулах хороо Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо хамтран ажиллах санамж бичгээ шинэчлэн байгуулжээ. Харилцан ойлголцлын санамж бичгийг анх 2010 онд байгуулж байсан бөгөөд энэ нь санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилготой юм. Санамж бичгийг шинэчилснээр бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, санхүүгийн салбарын цар хүрээг өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход талууд илүү нягт хамтран ажиллах талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Б.МИШЭЭЛ