Нойргүйдэл нозоорол залхууг үүсгэдэг

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Нойргүйдэл нозоорол залхууг үүсгэдэг

Зүүн өмнөд азийн орнууд шөнөжин хөл хөдөлгөөнтэй. Хүн ихтэй болохоор
унтах орон дээрээ ээлжлэн унтаж, аж амьдралаа залгуулах, ихээхэн ажил хөдөлмөр
эрхэлдэг.

Европын орнуудад шөнө 22 цагаас хойш нам гүм. Хүний биологийн цаг өглөө
үүрийн гэгээтэй уралдан босож орой нар жаргахад нойрсдог.


Нойрсох шөнийн цагт хүний бие махбодь эд эс нарийн хөтөлбрийн дагуу
ажиллаж, маргааш ажиллах эрч хүч, ой ухааны ундаргыг боловсруулж өгдөг.
Шөнө 22 цагаас 24 цаг хүртэл хүн гүн нойронд автаж, эд эс өөрийн хорт
бодисыг гадагшлуулж, их цэвэрлэгээ хийж эхэлдэг. Энэ цаг бидний хамгийн чухал
биологийн урвалжийн цаг. Хүний идсэн хоолыг маш түргэн боловсруулан энерги
болгон хувиргаж, тархины эд эсийг сэргээх тэжээл, тархинаас гарах цог залийг
бадраагч серотонин, дофамин, элтрокс зэрэг олон төрлийн даавар  ихээр
ялгаруулж, хүнийг эрүүл залуу болгох, эд эрхтэнүүдийн ажилгааг удирдаж эхлэнэ.

24-02 цаг хүртэл хүний дотор эрхтэний цэвэршилт эд эсийн сэргэлт явагдаж,
маргааш өдрийн хоол боловсруулах, бэлтгэл ажил хийгдэнэ. Элэг – Цөсөө
боловсруулж цөсний хүүдийд нөөцлөж, гликоген цусанд оруулж бие махбодийн
хөдөлгөөнийг зохицуулах энерги, түлшийг бэлдэх, нойрбулчирхай химиотрепсин,
трепсин, инсулиныг ялгаруулан өөрийн булчирхайлаг сувгуудад нэвчүүлж эхэлдэг.
Ясны чөмөг, дэлүү гемоглобиныг үйлдвэрлэн цусны эргэлтэнд оруулах депонуудад
нөөцлүүлдэг. Бөөрний дээд булчирхай өөрийн үүрэг болох адерналин,
норадерналиныг бэлтгэн хүний цусны даралт зохицуулах хүчин зүйлүүдийг, хүний
сэтгэл хөөрөл, баяр баясгаланг өдөөхөд бэлтгэнэ. Бөөр өөрийн шүүлтүүрээр цусанд
диализ хийж, биед хортой бодис, хүнд металуудыг ялгаруулан давсганд хүйдийлэн
хадгална. Бүдүүн нарийн гэдэс 1-2 литр химийн цэвэрлэгээний бодис бүхий шингэн
ялгаруулж, бохирын цэвэрлэгээ хийж, хог хаягдал агуулсан өтгөнийг гаргахад
бэлдэнэ. Түрүү булчирхай болон өндгөн эсүүд хүний нөхөн үржвэрийн даавруудыг
ялгаруулан хүний хайр энэрэл, хүнлэг чанарын өдөөгч болж эхэлдэг.

үргэлжлэл: http://drbatorgil.miniih.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж