Парист автомашины дугаарын хязгаарлалт тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Парист автомашины дугаарын хязгаарлалт тогтоожээ

Францын нийслэл Парис хотноо сүүлийн өдрүүдэд агаарын бохирдол аюултай төвшинд хүрээд буйн улмаас автозамын  хөдөлгөөнд оролцох автомашины тоог бууруулах арга хэмжээ авч эхэлжээ. Хотын захиргааны шийдвэрийн дагуу Парист өнөөдөр  /III.17/ орон нутгийн цагаар 05:30 цагаас эхлэн автомашин, хэрэглэгчид улсын дугаарынхаа тэгш, сондгойгоос хамаарч нэг, нэг өдрөөр ээлжлэн хөдөлгөөнд оролцохоор болсон байна. Түүнчлэн дугаарын хязгаарлалт мотоцикл зэрэг моторт тээврийн хэрэгсэлд ч хамаатай гэнэ. Гэхдээ Парисын албаныхны зүгээс автомашины дугаарын хязгаарлалт удаан үргэлжлэхгүй хэмээн ард иргэдийг тайвшруулж байгаа аж. Үүний зэрэгцээ автомашины дугаарын хязгаарлалт тогтоохтой холбоотойгоор өнгөрсөн баасан гаригаас /III.15/ эхлэн нийтийн тээвэр гурван өдрийн хугацаатайгаар үнэгүй үйлчилж эхэлсэн байна.

Францын цаг уурын албаныхны мэдээлснээр Парисын агаарын бохирдлын түвшин сүүлийн тав хоногт Хятадын нийслэл Бээжин хотын хэмжээнд дөхөж ирээд буй гэнэ.

Парист автомашины дугаарын хязгаарлалтыг хамгийн сүүлд 1997 онд хэрэгжүүлж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж