Жижиг зээлдэгчид бизнесээ хөгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Жижиг зээлдэгчид бизнесээ хөгжүүлж байна

Атуна өрх толгойлсон эмэгтэй бөгөөд Танзаний Дар Эс Саламд амьдардаг. Танзаний ихэнх хэрэглэгчдийн нэгэн адилаар тэрбээр ердийн банкны үйлчилгээ авах бололцоогүй байсан юм. Гэхдээ тэрбээр дөнгөж саяхан зээл авч чадсан бөгөөд энэ нь түүний бизнес болон охиных  нь ирээдүйд туслах болно. Энэ зээлийг тэрбээр орон нутгийн зээлийн акулуудаас биш харин АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод байрладаг “Kiva.org” байгууллагаас авсан. “Kiva”-гын хийж байгаа ажлыг Bill Clinton, Oprah Winfrey гэх мэт алдартнууд дэмждэг бөгөөд тус байгууллага ихэвчлэн хөгжингүй орнуудад хувь хүнд зээл олгодог.

Тус байгууллагыг үндэслэгч Matt Flannery болон тус байгууллагын ерөнхийлөгч Premal Shah нар энэ ажлаараа дамжуулан бодитой өөрчлөлт хийж чадна гэж үздэг. “Kiva” тун дээгүүр зорилготой. Тэр нь хүнээс-хүнд чиглэсэн бичил зээлээр дамжуулан дэлхийн ядуурлыг бууруулах. Тус байгууллагын зээлийг Ойрхи Дорнод дахь таксины жолооч, Өмнөд Америкийн фермерүүд гээд өөр өөр газрын, олон орны хүмүүс байдаг. “Kiva” хэдэн зуун доллараас 1,500 ам.доллар хүртэлх хэмжээтэй зээл олгодог. 2005 оны аравдугаар сард байгуулагдсан цагаасаа хойш тус байгууллага дэлхийн янз бүрийн орны 400 мянга гаруй хүнд 120 сая орчим ам.долларын зээл олгосон. Зээлийн мөнгийг нь хувь хүмүүс гаргадаг бөгөөд заримдаа тэдгээр хүмүүс ердөө 25 ам.долларыг халааснаасаа гаргаж бусдад зээлддэг. Зээлдэгчдэд зээл авсан бизнесийнх нь тухай мэдээллийг тус байгууллага дамжуулдаг гэнэ.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж